Хайх зүйлээ бичнэ үү

"Алтан жолоо" группд
тавтай морилно уу

Монгол улсын тэргүүлэгч группуудын нэг болох Алтан Жолоо Групп нь 1500 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж жилээс жилд өргөжин тэлсээр байна. Бид ажилтнуудынхаа тав тухтай ажиллах боломжийг нь бүрдүүлэн нийгмийн асуудлыг нь зөв зүйтэйгээр шийдэж, ажилтнууддаа өсөн дэвжих боломжийг үргэлж олгодог. Та “Алтан Жолоо” группийн үнэт зүйлийн нэг хэсэг болж амжилтын жолоог хамтдаа атгахыг хүсвэл бид дэмжин ажиллах болно.


доош гүйлгэнэ үү

  Хүний нөөц

Өсөн дэвжих ижил тэгш боломж

Алтан жолоо группд ажилласнаар


  • Ая тухтай ажлын орчинд эерэг хандлага, бүтээлч эрмэлзэлтэй залуустай нэг баг болон хамтран ажиллах
  • Өрсөлдөхүйц цалин, бодит урамшуулал
  • Өсөн дэвжих ижил тэгш боломж
  • Группийн хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг олон нийтийн арга хэмжээ болон соёлын арга хэмжээнд оролцохоос гадна нийгмийн халамжийн хөтөлбөрт хамрагдах боломжтой.
    Үүнд:  / Эрүүл мэндийн хөтөлбөр, Хаврын баяр, Зуны зугаатай аялал, спортын 4 төрөлт наадам, Дээлтэй монгол өдөрлөг, Хүүхдийн баярын арга хэмжээ гэх мэт/
  • Монгол улсын тэргүүлэгч Алтан Жолоо Группын бизнесийн бусад салбарт ажиллаж өөрийгөө хөгжүүлэх

Ажилд авах журам


  Ажилд авах журам:

  • Ил тод, нээлттэй
  • Шударга өрсөлдөөнтэй

  Бүрдүүлэх материал:

  • Анкет /Тухайн компанийн анкетыг бөглөх/
  • Бакалавр болон магистрын дипломын хуулбар
  • Сүүлийн 3 сард авхуулсан 3*4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
  • Хуучин ажиллаж байсан ажлын газрын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • НДД-ын хуулбар

Сонгон шалгаруулалт


Алтан жолоо группд хандсан ажил горилогч хэн бүхэнд Хүний нөөцны сонгон шалгаруулах үе шат бүр нээлттэй, шударга байх бөгөөд танд өөрийгөө бодитоор илэрхийлэх боломжоор бүрэн хангана.


Оюутан танд


Оюутнуудын онолын мэдлэгийг баталгаажуулах, практикийн мэдлэгийг өргөжүүлэх, Алтан жолоо группын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцуулах ирээдүйн чадварлаг ажилтан болоход нь туслах, дэмжих зорилгоор амжилттай суралцаж буй оюутнуудад танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх боломжийг олгодог.

Дадлага хийх оюутанд тавигдах шаардлага:
  • Их, дээд сургуулийн 2 болон түүнээс дээш курсын оюутан
  • Оюутны сурлагын голч дүн 3 буюу түүнээс дээш байх. /Тухайн сургуулийн сургалтын албанаас авсан баталгаат дүнгийн хуулбар байна/
  • Багаар ажиллах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, нийгмийн идэвхтэй сайтай байх
Дадлага хийх оюутны бүрдүүлэх материал:
  • Их, дээд сургуулиас олгосон албан ёсны хүсэлт, томилолт
  • Тухайн сургуулийн сургалтын албанаас дүнгийн хуулбар
  • Дадлагын удирдамж
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • 2 хувь цээж зураг
  • Анкет




Дадлага хийлгэж зөвшөөрөл олгох:

Дадлага хийх компанийн Захиргаа, хүний нөөцийн газраас оюутны материалыг судалж ажлын 3 хоногт багтаан дадлага хийлгэх эсэх талаар хариу өгнө. Дадлага хийлгэхээр бол дадлагын томилолт олгоно.

Дадлага хийсэн тодорхойлолт авах:

Тухайн оюутан газар, нэгж, салбарт дадлага хийж дууссаны дараа дадлага удирдсан ажилтан болон захирлаар үнэлгээний хуудсыг бөглүүлэн, дадлагын тайлангийн хамт ЗХНГ-т өгч, дадлага хийсэн тодорхойлолт авна. Дадлагаа сайн хийж, богино хугацаанд өөрийгөө таниулж чадсан оюутан төгсөх үедээ Алтан Жолоо Группын салбар компаниудаас ажлын санал хүлээн авах боломжтой.






Утас:      +976 7705 5959
Факс:    +976 11 456765
Имэйл:    info@altanjoloo.mn

Байршил

“Алтан жолоо” группын байр,
Сансар үйлчилгээний төв, 12-р хороолол,
3-р хороо, Баянзүрх дүүрэг,
Улаанбаатар хот,
Монгол улс

Шинэ мэдээлэл

Та имэйл хаягаа бичнэ үү:

Цаг алдалгүй шинэ мэдээлэл авах