Хайх зүйлээ бичнэ үү

Группийн танилцуулга

“Алтан жолоо” групп нь 1992 онд байгуулагдаж байсан бөгөөд одоогийн байдлаар 6 охин компанитай групп компани болон өргөжсөн байна. Манай групп нь 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай бөгөөд 1500 гаруй Монгол хүнийг ажлын байраар ханган ажилладаг.

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр шалгаруулдаг ТОР-100 аж ахуй нэгжээр 12 дах удаагаа дараалан шалгарч байгаа нь Манай хамт олны нөр их хөдөлмөр, хэрэглэгч худалдан авагчдын маань бидэнд итгэсэн итгэлийн үр дүн төдийгүй Төр засгаас биднийг үнэлсэн үнэлгээ юм. Бид улс орныхоо нийгэм, эдийн засагт өөрийн хувь нэмэрийг оруулан, илүү ихийг бүтээхийн төлөө монгол хүний оюун ухаан, авьяас чадварыг дайчлан ажиллаж байгаадаа баяртай байдаг.


доош гүйлгэнэ үү

  Бидний уриа

Амжилтын жолоог хамтдаа

Алсын хараа


Амжилтаа дархалж, чанадаас тодорно.

Эрхэм зорилго


Хөгжилд хөтлөх арга барилыг эзэмшин, удирдлагын манлайлал, хамтын хүчээр үнэ цэнийг хэрэглэгчиддээ, хөгжил цэцэглэлтийг улс орондоо авч ирнэ.

Бидний эрхэмлэх үнэт зүйлс


  • Нийгмийн өндөр хариуцлага
  • Компанийн сайн засаглал
  • Мэргэжлийн гүйцэтгэл
  • Үнэнч шударга байдал
  • Үр нөлөөтэй хамтын ажиллагаа
  • Бүтээлч байдал

Бидний уриа


Амжилтын жолоог хамтдаа

Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Алтан Жолоо Групптэй танилцахаар энэхүү хуудсанд зочилж буй танд юуны түрүүнд талархлаа илэрхийлье. 25 жилийн тэртээ авто машины худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байгууллага маань нийгэм, эдийн засгийн хөгжилтэй хөл нийлүүлэн урагшилсаар өдгөө Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, барилга зэрэг олон салбарт үйл ажиллагаагаа тэлсэн үндэсний хэмжээний групп компани болон хөгжжээ.

Бидний эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмэр, гаргасан ололт бүхэн “Амжилтын Жолоо”-г хамтдаа атгалцаж яваа манай хамт олны сэтгэл, хэрэглэгчдийн маань дэмжлэг, гадаад, дотоодын түншүүдийн үр дүнтэй хамтын ажиллагаатай салшгүй холбоотойг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Шинийг эрэлхийлж, тасралтгүй хөгжин дэвших урам зориг, итгэл найдвар бэлэглэдэг нийт хэрэглэгч, харилцагч түншүүд, ажилтан та бүхнийхээ ажил, амьдралд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!


Алтан жолоо группийн ерөнхийлөгч
В.Энхбаатар


Түүхэн ололт, амжилтууд

2017 Он


  • “Үндэсний шилдэг 99 татвар төлөгч”ийн нэгээр “Алтан Жолоо Трейд” ХХК шалгарлаа


  • “Монгол улсын ТОП-100” аж ахуйн нэгжийн нэгээр 12 дахь удаагаа “Алтан Жолоо Трейд” ХХК шалгарлаа

2015 Он


  • НЗДГазар, НДГазраас “Нийгмийн даатгалын шилдэг ажил олгогч байгууллага”-р “Алтан Жолоо Трейд” ХХК шалгарлаа

  • НДЕГ-н нэрэмжит ТОП-20 татвар төлөгчийн нэгээр “Алтан Жолоо Трейд” ХХК тодров.

2014 Он


  • Харибо брэндийн “Дэлхийн ТОП-5” харилцагчийн нэгээр “Алтан Жолоо Импекс” ХХК шалгарав

  • “Арвайн Үндэс” ХХК “Монгол улсын хүнсний манлай үйлдвэр”-р тодров

  • “Алтан Жолоо Импекс” ХХК-н оффис, агуулах, ложистикийн барилгын төсөл хэрэгжив.

2013 Он


  • “Монгол улсын ТОП-150” аж ахуйн нэгжийн нэгээр “Алтан Жолоо Групп”, “Алтан Жолоо Трейд” ХХК шалгарав.

2012 Он


  • ТОП 150 Аж ахуй нэгжээр “Алтан жолоо” групп шалгарав.

2011 Он


  • “Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж”-р “Алтан Жолоо” Групп тодров.

  • Монгол улсын шилдэг татвар төлөгч аж ахуйн нэг Хөх дэвтэр хүндэт өргөмжлөл шагналаар “Арвайн Үндэс” ХХК шагнагдав.

  • Улсдаа томоохонд тооцогдох шар айрагны “Даян Их” үйлдвэрт хөрөнгө оруулалт хийлээ.

    ТОП 100 Аж ахуй нэгжээр “Алтан жолоо” групп шалгарав.

2009 Он


  • Худалдаа үйлчилгээний Sansar Center-г бүрэн шинэчлэн, ашиглалтанд оруулав.

2008 Он


  • ТОП 100 Аж ахуй нэгжээр шалгарлаа.

2007 Он


  • “Алтан Жолоо” Duty Free shop нээгдэв.

    БГД-ийн Шилдэг аж ахуй нэгжээр “Алтан жолоо” групп шалгарав.

    ТОП 100 Аж ахуй нэгжээр “Алтан жолоо трэйд” ХХК шалгарав.


2006 Он


  • ТОП 100 Аж ахуй нэгжээр “Алтан жолоо трэйд” ХХК шалгарав.

2005 Он


  • Нийслэлийн шилдэг ААН-р “Алтан Жолоо” Групп тодров.


  • Шингэн хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр “Арвайн Үндэс” ХХК үүсгэн байгуулагдав.

2004 Он


  • “Үндэсний шилдэг 100 аж ахуй нэгж”-ээр “Алтан жолоо трэйд” ХХК шалгарав.

2003 Он


  • Хүнсний бүтээгдэхүүн импортолдог “Алтан Жолоо Импекс” ХХК үүсгэн байгуулагдав.


2000 Он


  • Банк бус санхүүгийн “Очир Интер Трейд” ХХК үүсгэн байгуулагдав.

1997 Он


  • Супермаркетийн үйл ажиллагаа явуулж эхлэв. “Sansar” худалдааны сүлжээний анхны салбар нээгдсэн

1992 Он


  • Худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Алтан Жолоо Трейд” ХХК үүсгэн байгуулагдав.


Утас:      +976 7705 5959
Факс:    +976 11 456765
Имэйл:    info@altanjoloo.mn

Байршил

“Алтан жолоо” группын байр,
Сансар үйлчилгээний төв, 12-р хороолол,
3-р хороо, Баянзүрх дүүрэг,
Улаанбаатар хот,
Монгол улс

Шинэ мэдээлэл

Та имэйл хаягаа бичнэ үү:

Цаг алдалгүй шинэ мэдээлэл авах