Хайх зүйлээ бичнэ үү

“Алтан жолоо трэйд” ХХК-ний ажилтнууд “Хаан банк”-наас батламжаа гардан авлаа

Мэдээний дэлгэрэнгүй


Худалдаа, үйлчилгээний тэргүүлэгч компани “Алтан жолоо трэйд” ХХК нь үүсгэн байгуулагдсан үеэс хойш олон байгууллагуудтай бизнесийн хүрээнд амжилттай хамтран ажиллаж ирсэн билээ.

Санхүүгийн удирдлагын газрын хамт олон “Хаан банк”-наас Картаар үйлчлэгч байгууллагуудынхаа дунд зарласан болзолт уралдаанд амжилттай оролцож шилдгээр шалгарсан тул Нягтлан бодогч Б.Бямбасүрэн, Нягтлан бодогч Д.Өлзийсүрэн, Нягтлан бодогч Г.Чимэддулам, Нягтлан бодогч М.Гэрэлтуяа, Хяналтын кассир Б.Буянхишиг, Хяналтын кассир Б.Оюун-Эрдэнэ, Хяналтын кассир С.Цэцэгмаа, Хяналтын кассир О.Энхтуяа нар Улан Үдэ-Итгэлт Хамба-Байгал далайн аялалаар аярах эрхийн бичгээр шагнагдлаа. Эрхэлсэн ажилдаа эзэн нь байж шилдгээр шалгарсан нийт ажилтан, албан хаагч нартаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Мөн бидэнтэй үргэлж хамтран ажилладаг “Хаан банк”-ны хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлэн ажлын өндөр амжилт хүсье.




Утас:      +976 7705 5959
Факс:    +976 11 456765
Имэйл:    info@altanjoloo.mn

Байршил

“Алтан жолоо” группын байр,
Сансар үйлчилгээний төв, 12-р хороолол,
3-р хороо, Баянзүрх дүүрэг,
Улаанбаатар хот,
Монгол улс

Шинэ мэдээлэл

Та имэйл хаягаа бичнэ үү:

Цаг алдалгүй шинэ мэдээлэл авах