Хайх зүйлээ бичнэ үү

Бидний оролцоо

Дэлхий нийтэд эмзэг сэдэв болоод байгаа байгаль орчин, нийгмийн асуудлуудтай уялдан бизнесийг нийгмийн хариуцлагатайгаар эрхлэх тухай асуудал хамгийн чухал сэдвүүдийн нэг болоод байгаа билээ.

“Алтан Жолоо” группийн хувьд мөн үйл ажиллагаагаа нийгмийн хариуцлагатай байлгах хүрээнд Үндэсний болон Олон улсын хууль тогтоомж, хэм хэмжээ, бизнесийн болон нийгмийн ёс зүйд нийцүүлэн ажиллах өөрийн хяналтын механизмыг бий болгон хэрэглэгч, ажилтан, нийгэм, байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулах бодлого баримтлан ашиг орлогынхоо тодорхой хэсгээр холбогдох төслүүдийг санхүүжүүлэн ажиллаж байна.


доош гүйлгэнэ үү

  Нийгмийн хариуцлага

Нийгмийн ёс зүйг дээдлэгч

JULIE’S САЙН ҮЙЛС

Нийслэлийн 33-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд Julie’s брендээрээ оролцож, нийт 1000 хүүхдэд өөрийн импортын хүнсний бүтээгдэхүүний дээжээс бэлэглэв.


НАМАЙГ СОНС ХӨТӨЛБӨР

“Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-ийн хүрээнд залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “ГҮНЖ” төвөөс зохион байгуулсан “Намайг Сонс-2016” охидын чуулганы үйл ажиллагааг дэмжин ажиллав.


АХМАДАА АСРАХУЙ

“Өндөр настны халамж”-ийн төвийн ахмадууддаа шинэ жилийн бэлэг барьж, Golden book сургалтын төвийнхөнтэй хамтран нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэв.


JULIE’S ЖИГНЭМЭГИЙН БАЯР

“Julie’s жигнэмэгийн баяр”-ыг 2016 онд зохион байгуулж, нийт 10,000 хүүхэд багачуудад жигнэмэг бэлэглэсэн.


ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЯ

“Эх дэлхийгээ хайрлая, Эрүүл амьдралыг эрхэмлэе” аяны хүрээнд “Хүүхэд, Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” төвийн хүүхдүүдэд нэг сарын хэрэглээний чихэр, жигнэмэг бэлэглэв.


СЭТГЭЛИЙН 1000 БЭЛЭГ

Сэтгэлийн 1000 бэлэг аяны хүрээнд Сувиллын 10-р цэцэрлэг, нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийн шинэ жилийн баярыг хамтдаа хуваалцсан.


НИЙСЛЭЛИЙН 375 ЖИЛИЙН ОЙ

Нийслэлийн 375 жилийн ойн өдөр буюу Их эзэн Чингис хааны талбайд анх удаагаа “Хотын даргын нэрэмжит парад шоу” –нд “Алтан Жолоо” Группийн 250 гаруй ажилчдын төлөөлөл амжилттай оролцлоо.


Хүрхрээ лиг

Монгол Улсын хэмжээнд зохиогдож буй спортын тэмцээн, уралдаануудаас хамгийн өндөр шагналын сантайд зүй ёсоор тооцогддог “Хүрхрээ” үндэсний дээд лиг. Монголын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш Арвайн үндэс компани Хүрхрээ брэнд 4 жилийн хамтын ажиллагааны 500сая,₮-ний гэрээг байгуулан хөлбөмбөгийн спортын түүхэн хөгжилд үнэтэй хувь нэмрийг орууллаа.


Асем Монголиа

Ази Европын улс орнуудын АСЕМ дээд түвшний 11-р уулзалтыг эх орондоо зохион байгуулахад нийгмийн хариуцлагаа ухамсарлан эх орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд бэхжүүлэхэд бид үнэтэй хувь нэмрийг орууллаа.


Байгальд ээлтэй үйлдвэрлэл

Бид байгаль орчинд ээлтэй энерги бага зарцуулдаг технологийн шийдлийг үйл ажиллагааны шат бүрдээ ашиглахыг зорьдог бөгөөд үнийн нэг тод жишээ нь нүүрс хүчлийн хий дахин боловсруулах цех юм. Шар айраг нь исгэлтийнхээ явцад нүүрс хүчлийн хийг тодорхой хэмжээгээр ялгаруулдаг бөгөөд энэхүү ялгаруулсан нүүрсхүчлийн хийг хөргөлтөөр шингэн хэлбэрт оруулж, хадгалаад шар айргаа нүүрсхүчлийн хийгээр баяжуулах явцдаа 170, 180 градуст задалж хий хэлбэрт оруулан дахин ашигладаг






Утас:      +976 7705 5959
Факс:    +976 11 456765
Имэйл:    info@altanjoloo.mn

Байршил

“Алтан жолоо” группын байр,
Сансар үйлчилгээний төв, 12-р хороолол,
3-р хороо, Баянзүрх дүүрэг,
Улаанбаатар хот,
Монгол улс

Шинэ мэдээлэл

Та имэйл хаягаа бичнэ үү:

Цаг алдалгүй шинэ мэдээлэл авах