Хайх зүйлээ бичнэ үү

Сансар сүлжээ дэлгүүр

“Сансар” сүлжээ дэлгүүр нь 2013 оноос үйлчлүүлэгчийн тав тухыг эрхэмлэн сүлжээ
дэлгүүрийн хөгжлийг тодорхойлох, үйлчилгээний орчныг шинэчлэх төслийг амжилттай
хэрэгжүүлж, өөрийн өнгө төрхийг бий болгож, орчин үеийн интерьер дизайн, дэвшилтэт
технологи бүхий тоног төхөөрөмж, тохижилт үйлчилгээгээрээ олон улсын
стандартын түвшинд хүрээд байна.


доош гүйлгэнэ үү

Танилцуулга


"Алтан Жолоо Трейд" ХХК-ийн бүрэлдэхүүнд багтах тус хүнсний сүлжээ дэлгүүр нь 1997 онд 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний сонголттойгоор Монголын хамгийн анхны өөртөө үйлчлэх дэлгүүрүүдийн нэг болон байгуулагдаж байсан ба өдгөө жижиглэн болон бөөний худалдааны салбарт голлох байр суурийг эзэлсэн Монгол улсын шилдэг сүлжээ дэлгүүрийн нэг болжээ. Бид дотоод, гадаадын үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийнхээ гарт түргэн шуурхай хүргэхийн тулд бүтээгдэхүүний чанарын стандартыг хангахад шаардлагатай худалдааны эрүүл, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэн ажилладаг.

“Сансар” сүлжээ дэлгүүр нь 2013 оноос үйлчлүүлэгчийн тав тухыг эрхэмлэн сүлжээ дэлгүүрийн хөгжлийг тодорхойлох, үйлчилгээний орчныг шинэчлэх төслийг амжилттай хэрэгжүүлж, өөрийн өнгө төрхийг бий болгож, орчин үеийн интерьер дизайн, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, тохижилт үйлчилгээгээрээ олон улсын стандартын түвшинд хүрээд байна.

“Сансар” сүлжээ дэлгүүрийн 500 гаруй ажилтан, албан хаагчид бид хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээг баталгаат бүтээгдэхүүнээр хангаж, тохилог орчинд, дээд зэргийн үйлчилгээ үзүүлэн хэрэглэгч бүрт хүрч үйлчлэхийг зорин ажиллаж байна.

 Вэб сайт


Утас:      +976 7705 5959
Факс:    +976 11 456765
Имэйл:    info@altanjoloo.mn

Байршил

“Алтан жолоо” группын байр,
Сансар үйлчилгээний төв, 12-р хороолол,
3-р хороо, Баянзүрх дүүрэг,
Улаанбаатар хот,
Монгол улс

Шинэ мэдээлэл

Та имэйл хаягаа бичнэ үү:

Цаг алдалгүй шинэ мэдээлэл авах