Хайх зүйлээ бичнэ үү

Монгол улсын тэргүүлэх салбарынхан Алтан Жолоочид

Мэдээний дэлгэрэнгүй


Худалдааны салбарт үйл ажиллагаагаа эхлүүлж байсан үндэсний хэмээх тодотголтой “Алтан Жолоо” групп эдүгээ үйлдвэрлэл үйлчилгээ, барилга импорт, худалдаа гээд нэлээд хэдэн салбарт үйл ажиллагаагаа явуулж байна.

Анхны үйл ажиллагааны чиглэл болох худалдааны салбарын үйл ажиллагаа тухайн цаг үедээ цөөн байсан үйлчилгээний төв буюу 59-р дэлгүүрээс эхлэлтэй бөгөөд нэн шинэ үеийн худалдааны салбарын түүхийг эхлүүлэн бичилцэж яваа гэж хэлж болно.

Ийнхүү олон салбарт хүнээ дээдлэн нийгмийн хариуцлагаа биелүүлэн ажиллаж байгаа Алтан Жолоо группийн спортын наадам 3 өдрийн турш болж өндөрлөлөө. Уламжлал болон зохиогддог энэхүү наадам 25 жилийн ойн нэрэмжит болон зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.

Энэхүү спортын наадамд оролцогчид 4-н төрөлд 80-н багц медалийн төлөө оюун ухаан хурд хүчээ сорин өрсөлдсөн төдийгүй нэг ажилтан Монголын Үндэсний Олимпийн Хорооны дээд шагнал болох “Алтан Очир” одонгоор шагнагдаж, 2 ажилтан “Спортын мастер” цолоор шагнагдлаа.

Мөн Монголдоо болон Олон улсын чанартай тэмцээний зохион байгуулалтанд тууштай ивээн тэтгэж, спортын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буйд Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Үндэсний Бөхийн Холбооны удирдлагууд болон Монголын Үндэсний Олимпийн Хорооны төлөөлөл ирж талархал илэрхийлэн баяр хүргэлээ.

Тэмцээний нээлтэнд урлаг спортын одод уригдан холимог оддын нөхөрсөг тоглолтыг хийж сонирхолтойгоор эхлүүллээ. Ийнхүү группийн хамт олны догдлон хүлээдэг “Алтан Жолоо” группийн спортын наадам 25 жилийн ойн хүрээнд өрсөлдөөнтэй ялагдал ялалтын нулимстай яригдах дурсамж дүүрэн болж өндөрлөлөө



Утас:      +976 7705 5959
Факс:    +976 11 456765
Имэйл:    info@altanjoloo.mn

Байршил

“Алтан жолоо” группын байр,
Сансар үйлчилгээний төв, 12-р хороолол,
3-р хороо, Баянзүрх дүүрэг,
Улаанбаатар хот,
Монгол улс

Шинэ мэдээлэл

Та имэйл хаягаа бичнэ үү:

Цаг алдалгүй шинэ мэдээлэл авах