Хайх зүйлээ бичнэ үү

Хуучны ховор машинуудын парад маргааш болно

Мэдээний дэлгэрэнгүй


Монгол улсын шилдэг татвар төлөгч байгууллага “ТОП-100” шилдэг аж ахуй нэгжүүдийн нэг болох “Алтан Жолоо Групп” ХХК-ийн үүсгэн байгуулагдасны 25 жилийн ойн баяр 2017 онд тохиож байгаа билээ.
Энэхүү түүхт ойн баярт зориулан “Алтан Жолоо Групп”-ын Ерөнхийлөгч В.Энхбаатарын хувийн цуглуулга болох хуучны, ховор нандин авто машинуудын баярын парад, үзэсгэлэнг 9 сарын 30-ны өдөр Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд /Хүүхдийн Паркт/ зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээний үеэр “Алтан Жолоо Групп”-ын охин компани “Алтан Жолоо Импекс” нь өөрийн импортолдог Julie’s брэндийн бараа бүтээгдэхүүний дээжээс, хүрэлцэн ирсэн хүн бүрт үнэгүй бэлэглэх бөгөөд автомашин сонирхогч хүн бүхнийг энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.



Утас:      +976 7705 5959
Факс:    +976 11 456765
Имэйл:    info@altanjoloo.mn

Байршил

“Алтан жолоо” группын байр,
Сансар үйлчилгээний төв, 12-р хороолол,
3-р хороо, Баянзүрх дүүрэг,
Улаанбаатар хот,
Монгол улс

Шинэ мэдээлэл

Та имэйл хаягаа бичнэ үү:

Цаг алдалгүй шинэ мэдээлэл авах