Хайх зүйлээ бичнэ үү

Хасах 22 градустай ч халуун сэтгэлээр дүүрэн өдөр

Мэдээний дэлгэрэнгүй


Арванхоёрдугаар сарын 01-ний өглөө 10 цагт Хүүхдийн асрамжийн “Өнөр бүл” төвийн үүдэнд 45 хүний суудалтай жуулчны том автобус зогсон, ээлжит зорчигчдоо хүлээн зогсов.

Жолооч залуу цагаа байн байн харж автобусаа халаан, орох хаалганыхаа цасыг унагаан хэрэндээ л хувийн бэлтгэлээ хангаж байгаа нь тэр. Удалгүй хүүхдүүд шуугилдан гарч ирлээ. Энэ өдрийн онцгой зочид бол “Өнөр бүл” төвийн 2-9 насны 70 хүүхэд байсан юм.

Тэд “Мишээлтэй хүүхдүүд” хөтөлбөрт хамрагдаж буй нь энэ. Тус төвд 2017 оны зун Мишээл группын зүгээс “Бүжин” бүлгийн засварыг иж бүрэн хийж өгсөн бөгөөд энэ өвөл шинэ жилийн баярыг тохиолдуулан ээлжит хөтөлбөрөөрөө уулзаж буй нь энэ аж.

Ингээд “мөрөөдлийн” автобусандаа сууцгаан Монголын хүүхэлдэйн театрын зүгээс “Алтан залаат азарган тахиа” хүүхдийн жүжгийг зөвхөн Өнөр бүл-н хүүхдүүдэд зориулан тусгайлан толилуулав.

Жүжиг дууссаны дараа “Алтан жолоо” группийн хамт олон хүүхэд бүрт шинэ жилийн бэлэг гардуулсан юм. 25 жилийн ойгоо энэ жил тэмдэглэж байгаа “Алтан жолоо” групп Сансар сүлжээ дэлгүүрийн хамт олон нийгмийн хариуцлагын үүднээс олон талт нийгмийн ажил зохион байгуулдаг ба энэ удаа Мишээлтэй хүүхдүүд хөтөлбөрт нэгдэн хамтран ажиллаа. Гарын бэлгийг жүжгийн баатрууд хүүхэд бүрт гардуулж өгч хамтдаа хөгжилдөн, зурагаа татуулж тэр ч байтугай хүүхдүүд жүжгийн тухай санал сэтгэгдлээ хэлсэн, хэлэлцүүлсэн “амьд” хөтөлбөр болж өндөрлөв.

'Мишээлтэй хүүхдүүд' хөтөлбөрийг санаачилсан Мишээл групп ХХК, Нийслэл дэлгэц ХХК-ийн хамт олон бяцхан хүүхдүүдийн өмнөөс талархая.






Утас:      +976 7705 5959
Факс:    +976 11 456765
Имэйл:    info@altanjoloo.mn

Байршил

“Алтан жолоо” группын байр,
Сансар үйлчилгээний төв, 12-р хороолол,
3-р хороо, Баянзүрх дүүрэг,
Улаанбаатар хот,
Монгол улс

Шинэ мэдээлэл

Та имэйл хаягаа бичнэ үү:

Цаг алдалгүй шинэ мэдээлэл авах